2011-09-08

ЦАХИЛГААН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ҮЕД МӨРДӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

“Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгч ба хэрэглэгч бүх үйлдвэр, албан газар байгууллагад мөрдөнө.

Энэ дүрэмд цахилгаан станц, дамжуулах агаарын ба кабель шугам, дэд станцын цахилгааны хэсэг, хувиарлах байгууламж, цахилгаан хөдөлгүүр, хувьсгуур, хуримтлуур, хураагуур, цахилгаан зуух, гэрэлтүүлэг, хэмжүүр автомат удирдлага дохиололын системийн 42В-оос дээш хүчдэлийн бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар, тохируулгын ажил гүйцэтгэх, мөн тэдгээрийн ойролцоо барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх мэргэжлийн ажилтан, ажилчид, дадлагын оюутан сурагчид дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээнүүдийн хэм хэмжээг тогтоосон болно.

No comments: